Шууд Chart

Улсын наадам шагайн харваагаар эхэллээ

2023-07-06 17:47:17

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр Шагайн харвааны асарт эхэллээ.

Баяр наадмын шагайн харваа өсвөрийн болон ахмад харваачдын (55-аас доош насны) харваагаар эхлээд байна.

Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн өсвөрийн 10, ахмадын 21 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Үлэмж дархан, Дархан мэргэн, мөн гарамгай, харьшгүй мэргэн 20 гаруй харваач наадмын шагайн харваанд цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Шагайн харвааны насанд хүрэгчдийн харваа 07 дугаар сарын 9-ний өдөр эхэлж, 07дугаар сарын 10-11-ний өдрүүдэд үргэлжилж, 12-нд өсвөрийн 4, залуучууд, ахмадын 4 баг шигшээд тунаж үлдсэнээр аварга багууд шалгарна.
Шагайн харваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1998 оноос наадмын нэг төрөл болж, харваачдын цол, зэргийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болон хуульчилсан юм.

 


Улсын наадам шагайн харваагаар эхэллээ  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй