Шууд Chart

Хязаалан насны морьдын уралдаанд Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ

2023-07-10 11:36:28

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ. Энэ жилийн уралдааны шүдэлгээг орон даяар шууд дамжуулж буйгаараа онцлогтой. Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс шүдэлгээгээр 80 орчим хурдан үрээ хасагдлаа.
 
Ийнхүү 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Уралдаанч хүүхдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заасан байдаг. Гэвч хүүхдүүдийн 60 хувь нь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн байцаагчид санууллаа.
 
Тиймээс уяачид унаач хүүхдийнхээ хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангаж, бүртгүүлсэн байхыг хурдан морины салбар хорооноос анхаарууллаа.
 
Айрагдсан морьд:
 
1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ
2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ
3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ
4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ
5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ

Хязаалан насны морьдын уралдаанд Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй