
Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг Хятадын тэрбумтан 51 настай Лю Ицянь 36 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ аягыг 600 жилийн өмнө дээд зэргийн шаазангаар урлаж Мин улсын хаан Чэн-Хуа эдэлж байжээ.
Тэрбумтан Лю Ицянь нь Шанхай хотод “Лун” буюу “Луу” хэмээх эртний эдлэлийн цуглуулга бүхий музейтай ажээ. Тэрбээр үнэтэй аягыг ахуйн хэрэглээндээ ашиглалгүй музейн үзмэр болгон хадгалжээ.
Тахиа шувууны дүрслэл бүхий аягыг хятадууд өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийн бэлгэдэл хэмээн үздэг ба аяганы дуураймлыг гурван ам.доллараар худалдаалдаг гэнэ.
Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг танилцууллаа | ||
Үзсэн: 1988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.