
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.
Үүнээс Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь өнгөлж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Баттөгсийн ягаан халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул хурдалж, түмэн олноо баясгалаа.
Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь торгон жолоогоо өргүүллээ | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.