Шууд Chart

Эко стандартаар амьдардаг гэр бүл

2014-08-04 14:24:55

Шведийн Стокгольм хотод амьдардаг Линделийн гэр бүлийнхэн байгальд хоргүй орчин, байр сууцанд амьдарч байна. Тэдний машин хүртэл цахилгаанаар ажилладаг гэнэ. Тэд нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг шинэ хэв маягаар амьдарч болох эсэхийг ийнхүү туршиж байна.  Нэг хүний ахуйн хэрглээнээс болж жилд  7 тонн нүүрсхүчлийн хий агаарт ялгардаг. Линделийн гэр бүлийн хэв маягаар амьдрах юм бол 1 хүний хэрэглээнээс жилд 1 тонн нүүрсхүчлийн хий ялгарч, агаарын бохирдолд маш эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тэд үздэг.
 
Тэд гэр бүлээрээ “1 тонн амьдрал” хэмээх хөтөлбөр зохиож, нарны зай хураагуур бүхий дээвэр, хана гадарга бүхий байшинд амьдраад 6 сар болж байгаа бөгөөд нарны зайгаар байшингийнхаа эрчим хүчийг өлхөн хангадаг. Хатагтай Линдел ярихдаа “Миний бодлоор байгальд ээлтэй хэв маягаар амьдрах нь байгаль болон өөрийн эрүүл мэндэд маш сайн. Бид бусдад үлгэр жишээ болохыг зорьж байна” гэжээ. Харин гэрийн эзэн ноён Линдел “Агаарын бохирдлыг бууруулах арга зам бол иймэрхүү амьдралын хэв маяг” гэжээ. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компани мөн тэдэнд цаг уурын хэмжигчийг суурилуулж өгсөн нь нар бага гарах үед тог цахилгаанаа урьдчилж нөөцлөх боломжийг тэдний гэр бүлд олгожээ.
 
Линделийнхэн тогоо гэрээсээ авдаг. Байшин нь хог дахин боловсруулах машин болон хугацаат, автомат шүршүүртэй. Гэр бүлийн гишүүдийн хувьд цахилгааны хэрэглээ, усанд орох хугацаа, хоол болгох зэрэгтээ хэмнэлт гаргадаг гэнэ.
Нийтэлсэн: Web admin

Эко стандартаар амьдардаг гэр бүл  
Үзсэн: 3502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй