Шууд Chart

Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ

2023-07-26 08:38:14

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод нийт 25 байршилд төв магистраль 30780 хос метр шугамыг солих ажлыг 19 байгууллага гүйцэтгэж буй.

Эдгээр ажилд Хотын стандарт, хяналтын газар төрийн хянан шалгах чиг үүргийнхээ дагуу стандарт, нормын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн эмнэлгийн урд тал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Дэвшил" ХХК-аас "Монос"-ын уулзвар, "Мах импекс"-ээс "Чингис Соосэ" их сургуулийн  оюутны байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо гэсэн таван байршилд дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажилд хяналт тавьж байна.

Энэ хүрээнд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж, дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор цахилгааны кабель, шугамын угсралт хийж байсан зөрчлийг илрүүллээ. Тиймээс шугам сүлжээний угсралтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэв гэж Хотын стандарт, хяналтын газраас мэдээллээ.


Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ   
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй