Шууд Chart

Ү.Баасандаш Хятадын Тайваны тамирчинтай тулалдаж ялалт байгуулжээ

2023-08-16 18:45:26

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр “Монгол бөхийн өргөөн”-д эхэллээ. Тус тэмцээнд Зүүн Азийн 5 орны 48 шилдэг тамирчид 4 өдрийн турш өрсөлдөнө. 

Монголын баг тамирчдаас эхний өдрийн сүүлийн хоёр тулааны мэдээллийг хүргэхэд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд энэ оны залуучуудын улсын аварга У.Алтангэрэл эхний тулаанаа Япон улсын тамирчин Шома Окумуратай хийлээ.

Энэ тулаанд Японы тамирчин хүч техникийн давуугаар манай тамирчинг ялж анхдугаар наадмын аваргын төлөө шалгарлаа.

Харин боксын тэмцээний эхний өдрийн сүүлийн тулааныг 63.5 кг-ын жинд Залуучуудын улсын аварга Үлэмжийн Баасандаш Хятадын Тайваны тамирчинтай тулаан хийлээ. Энэ тулаанд манай тамирчин шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгууллаа.


Ү.Баасандаш Хятадын Тайваны тамирчинтай тулалдаж ялалт байгуулжээ  
Үзсэн: 4417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй