Шууд Chart

Б.Мандахнаран E-SPORT төрлөөр мөнгөн медаль хүртлээ

2023-08-20 09:35:27

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын E-SPORT төрлийн шигшээ тоглолтууд Соёлын Төв Өргөөнд явагдаж өндөрлөлөө. E-SPORT тэмцээн VR TENNIS болон King OF FIGHTERS гэсэн 2 төрлөөр явагдсан.

Тэмцээний  VR TENNIS төрөлд аваргын алтан медалийг Хятадын Тайванийн тамирчин Кай Чен Цай хүртлээ. Мөнгөн медалийг Чи Хао Чен хүртсэн бол хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Д.Мандах хүртжээ.

Харин KING OF FIGHTERS төрөлд Монгол, Япон, Хятадын Хонконгийн тамирчид өрсөлдөв. Хүрэл медалийн төлөө Монгол Улсын тамирчин Ж.Батсаруул Японы тамирчин Харүки Арай нар өрсөлдөж, япон тамирчин хожиж, хүрэл медалийн болзол хангалаа.

Аваргын алтан медалийн төлөө Монгол Улсын тамирчин Б.Мандахнаран Япон Улсын тамирчин Рикү Сайто нар өрсөлдөж, Японы тамирчин илт давуу ялалт байгуулж, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын E-SPORT  тэмцээний  KING OF FIGHTERS төрлийн аварга боллоо. Б.Мандахнаран мөнгөн медалийн эзэн болов.


Б.Мандахнаран E-SPORT төрлөөр мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй