Шууд Chart

Таеквондогийн тэмцээний медалийн эзэд тодорч эхэллээ

2023-08-20 09:40:28

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн тэмцээний Эрэгтэйчүүдийн -48, -63 кг, эмэгтэйчүүдийн -44, -55, +63 кг-ын жингийн тоглолтууд “Степпе Арена”-д  явагдаж медальтнуудаа тодрууллаа. 

Эхний өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд П.Пүрэвжаргал хүрэл медаль хүртэж медалийн буухиаг эхлүүллээ.  Харин -44 кг-ын жинд Б.Баяржаргал БНХАУ-ын тамирчин Жихан Жэнд, -55 кг-д С.Марал Хятадын Тайваний тамирчин Мэй-Цзу ялагдсан.

Эрэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Өсөх-Ирээдүй Хятадын Хонгконгийн тамирчин Цз Хим Камд, -63 кг-ын жинд Г.Чойжилжав БНХАУ-ын тамирчин Ирэн Жяод ялагдаж тэмцээнээ өндөрлөлөө.

Медаль хүртсэн тамирчид:

Эмэгтэйчүүд

-44 кг
1. Чин-Юн Хуан (Хятадын Тайвань)
2. Жихан Жэн (БНХАУ)
3. Таелин Ө (БНСУ)
3. Сум Йи Ма (Хятадын Хонконг)

-55 кг
1. Зонгюан Дай (БНХАУ)
2. Мэй Цз Чоу (Хятадын Тайвань)
3. Отоа Ишида (Япон)
3. Чеук Танг Чан (Хятадын Хонконг)

+63 кг
1. Вэй-Чиа Ван (Хятадын Тайвань)
2. Ерим Лим (Солонгос)
3. Жиахуй Нар (БНХАУ)
3. Пүрэвжавын Удвал (Монгол)

Эрэгтэйчүүд

-48 кг
1. Шуохан Ван (БНХАУ)
2. Рику Такамару (Япон)
3. Сеоюн Жанг (БНСУ)
3. ЦЗ ХИН КАМ (Хятадын Хонконг)

-63 кг
1. Сиан Хан Кэ (Хятадын Тайвань)
2. Юрэн Жиао (БНХАУ)
3. Такато Катон (Япон)
3. Чун Хей Там (Хятадын Хонконг)



Таеквондогийн тэмцээний медалийн эзэд тодорч эхэллээ  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй