Шууд Chart

Ширээний теннисийн тэмцээн хосын төрлөөр үргэлжилж байна

2023-08-20 11:18:07

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй дан болон холимог хосын төрлийн урьдчилсан тоглолтууд, мөн ганцаарчилсан төрлийн хасагдах шатны тоглолтууд явагдаж байна.

Өнөөдрийн хуваарийн дагуу хамгийн эхэнд эмэгтэй хосын төрлийн тоглолтууд эхэллээ. Харин 18:00 цагаас хагас шигшээ тоглолт явагдаж, маргааш аваргын төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодорно.

"Ган" Спорт төвд явагдаж буй тус тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулан үзүүлж байна.


Ширээний теннисийн тэмцээн хосын төрлөөр үргэлжилж байна  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Pong [127.0.0.xxx] 2023-08-20 19:10
Neg gargaltiin avaadl daraallad 4 udaa huchtei tsohilt hii.

Бидэнтэй нэгдээрэй