Шууд Chart

Бадминтоны эмэгтэй хосын төрөлд БНСУ, эрэгтэй хосын төрөлд БНХАУ-ын баг тэргүүллээ

2023-08-20 17:58:47

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо явагдаж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бадминтоны тэмцээний аваргууд тодорч, тэмцээн өндөрлөлөө.  

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй хосын төрлийн аваргын алтан медалийн төлөө тоглолтууд явагдаж, БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй хосын баг БНСУ-ын эрэгтэй, эмэгтэй хосын багтай хүч үзлээ. Эмэгтэй хосын төрөлд БНСУ-ын  баг өрсөлдөгчөө 21:11, 19:21, 21:15-р илүүрхэж, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бадминтоны тэмцээний аваргаар тодорлоо.

Харин эрэгтэй хосын төрөлд БНСУ-ын баг  өрсөлдөгчөө 25:23-р эхний үед хожсон. Харин 2-р үед БНХАУ-ын баг 21:13-р хожиж сетийн харьцааг тэнцүүлсэн. Шийдвэрлэх 3 дахь сетийн тоглолтонд БНХАУ-ын баг 21:16-р тэргүүлж, аваргын алтан медаль хүртлээ.


Бадминтоны эмэгтэй хосын төрөлд БНСУ, эрэгтэй хосын төрөлд БНХАУ-ын баг тэргүүллээ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-20 19:08
Bayr hurgie

Бидэнтэй нэгдээрэй