Шууд Chart

Монголын хөлбөмбөгийн баг хүрэл медалийн төлөө тоглоно

2023-08-22 10:27:23

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Өчигдөр эмэгтэй багууд аваргаа тодруулж, БНСУ-ын охид тэргүүлсэн бөгөөд өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд эрэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд болно.

Одоогийн байдлаар Тайвань, Хонконгийн баг ижилхэн 6 оноотой байнаа. Гэхдээ Тайванийн баг гоолын зөрүүгээр дээр нь бичигдэж байна. Өнөөдөр 12:30 цагаас энэ хоёр баг хоорондоо халз тулж, аваргын төлөө өрсөлдөнө.

Мөн 17:00 цагаас манай шигшээ баг Макаотой тоглоно. Оноо аваагүй байгаа хоёр багийн хэн ялсан нь хүрэл медаль хүртэнэ. Хөлбөмбөгийн тэмцээнийг ТВ6, MNB телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Спорт сонирхогчид та бүхэн МХБХ-ны ногоон талбайд ирж, шигшээ багаа дэмжээрэй.


Монголын хөлбөмбөгийн баг хүрэл медалийн төлөө тоглоно  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 14:10
Uurtuu itgeerei

Бидэнтэй нэгдээрэй