Шууд Chart

Уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2023-08-23 14:56:47

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу  наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Улз гол Эрээнцав сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдсэн байна.

Орхон гол /Сүхбаатар/, Сэлэнгэ мөрөн /Зүүнбүрэн/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр /, Балж, Онон гол /Дадал /, Хэрлэн гол /Мөнгөнморьт /, Улз гол /Чулуунхороот/, Ерөө гол /Ерөө/, Хөгшин-Орхон /Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-60 см давсан байдалтай байна.  

Мөн 8 дугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан  ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 1789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй