Шууд Chart

Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх захидлаа гардуулав

2023-09-27 11:51:13

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын тээврийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичгийг баталсныг онцлон тэмдэглэснийг уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Э.Сарантогос дурдаад цаашид далайд гарцгүй улс орнууд энэ чиглэлд ОУИНБ-тай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгааг илэрхийлэв. Түүнчлэн ОУИНБ-ын өндөр түвшний төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Монгол Улс 1989 онд ОУИНБ-ын гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Энэ онд манай улс тус байгууллагын Нийтийн түлхүүрийн санд нэгдэж, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг соёрхон баталсан.


Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх захидлаа гардуулав  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй