Шууд Chart

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

2023-10-12 13:14:10

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагаа, гадаад худалдааны тусгай зөвшөөрлийн газрын дарга Р.А.Чекушов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны боломжийг шинэ шатанд гаргах, ялангуяа чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэрийн бүс байгуулах асуудалд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Яриа хэлэлцээний үр дүнг 2023 оны аравдугаар сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 25 дугаар хуралдааны баримт бичигт тусгахаар тохиролцлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 
 
 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй