Шууд Chart

Дорноговь аймгийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийг шалгаруулав

2023-10-31 14:56:36

Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний хичээл зүтгэлийг урамшуулах, дэмжих, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, олон түмэнд түгээн таниулах зорилгоор аймгийн хэмжээнд шилдэг эмч, хамт олныг жил бүр уламжлал болгон шалгаруулж, урамшуулдаг аж.

“Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 1000 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч болон АШУҮИС-ийн багш, оюутнууд оролцож, долоон төрөлд шилдгүүдээ шалгаруулсан байна.

Эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын шилдэг хамт олноор АНЭ-ийн Х.Эрдэнэбулган даргатай Мэс засал-Гэмтлийн тасгийнхан, анхан шатны шилдэг хамт олноор Ц.Болормаа даргатай Зүүнбаян эрүүл мэндийн төв шалгарсан бол нарийн мэргэжлийн шилдэг эмчээр АНЭ-ийн Чих хамар хоолойн их эмч Х.Эрдэнэболд, анхан шатны шилдэг эмчээр Талст зам өрхийн ЭМТ- ийн их эмч Д.Нарантуяа, шилдэг тусгай мэргэжилтнээр Хатанбулаг сумын ЭМТ-ийн бага эмч Ж.Цэемаа, шилдэг сувилагчаар АНЭ-ийн МЭЭ-ний тасгийн ахлах сувилагч Б.Аюурзана, шилдэг ажилтнаар Айраг сумын эрүүл мэндийн төвийн нярав Д.Нансалмаа нар тус тус шалгарлаа.

Аймгийн нутгийн зөвлөлийн төлөөллүүд эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад баяр хүргэж, шагналыг гардуулав. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дорноговь аймгийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийг шалгаруулав   
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй