Шууд Chart

Үндэсний бөхийн өсвөр үеийнхний 2023 оны Улсын аварга шалгаруулах барилдаан болно

2023-11-22 09:28:03

Энэ оны буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ургацын баярын хүрээнд зохион байгуулах Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Жамсрангийн нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийнхний 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах барилдаан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болно.
 
Энэхүү барилдааныг уламжлалын дагуу 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх оролцоно. Өөр аймгийн харьяат тухайн аймаг, дүүрэгт ямар нэг хамааралгүй бөхийг барилдаанд оролцуулахгүй.
 
Барилдах бөхчүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-18:00 цагт Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газарт мэдүүлгийн дагуу бүртгэж мандат олгоно. Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг барилдаанд оролцуулахгүй.
 
Барилдаанд оролцох бөхчүүд иргэний цахим үнэмлэх болон “Е” серийн дугаартай гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Бусад төрлийн бичиг баримтаар бүртгэхгүй. Бөхчүүд заавал иргэний цахим үнэмлэх болон албан ёсны тамга тэмдэгтэй мэдүүлэг, 2% цээж зураг авч ирэх ба барилдаан оролцох бөхчүүд, дасгалжуулагч нар бүртгэлийн хураамж төлнө.
 
Мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн баг тамирчид өөрийн аймаг, дүүргийн албан ёсны туг, далбаатай оролцохыг зөвлөж байна.
 
Насны ангилал тус бүрд
 
➢ I-III байр эзэлсэн бөхчүүдэд медаль,өргөмжлөл, мөнгөн шагнал
➢ IV-Х байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал гардах бол Насны ангилал тус бүрд
➢ Уран гараа дэвээтэй 1 бөх,
➢ Уран барилдаантай 1 бөхийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар мөн шагнана.
6.3 Багийн дүнгээр I-III байр эзэлсэн багт цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
 

Үндэсний бөхийн өсвөр үеийнхний 2023 оны Улсын аварга шалгаруулах барилдаан болно  
Үзсэн: 2367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй