
Казахстан улсын Уральск хотод энэ сарын 7,8-ны өдрүүдэд Казахстан улсад тарваган тахал судлалын алба байгуулагдсаны 100, Уральскийн тарваган тахал эсэргүүцэх станци байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурал боллоо. Тус онол практикийн хуралд манай улсаас ЗӨСҮТ/Зоонозын өвчин судлалын үндэсний төв/-ийн захирал М.Нямсүрэн, тандал судалгааны албаны биологич, биологийн ухааны доктор Д.Цэрэнноров нар оролцов.
Хоёр өдөр үргэлжилсэн хуралд Казахстан, Монгол, ОХУ, Киргиз, Узбек, Молдав, Армян, Украйн, Тажик, Гүрж, Герман, АНУ-ын мэргэжлийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцож 62 илтгэлийг хоёр нэгдсэн, хоёр салбар хуралдаанд хэлэлцүүлсэн байна.
Олон улсын онол практикийн хуралд оролцлоо | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.