
Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна.
13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 хэмд хүрч хүйтэрнэ.
Арванхоёрдугаар сарын 14-ний Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 хэм хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
Маргаашаас нийт нутгаар хүйтний эрч чангарна | ||
Үзсэн: 4213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.