Шууд Chart

Бүгд Найрамдах Турк Улстай туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв

2023-12-27 11:29:04

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Үафир Атешийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд “Монгол-Туркийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн 2021 онд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан оюутан сургах үйл ажиллагаа амжилттай явагдаж буйг дурдлаа.

Мөн “Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль болон сургуулийн өмнөх боловсролын 51 дүгээр цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтнуудын сургалт явуулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган жишиг анги болгосон явдалд талархаж байна” гэлээ.

Цаашид нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ернхий боловсрол олгодог сургуулиудын багш, ажилтны тоог нэмэгдүүлэх, гадны улс орнуудаас туршлага судлах, багш нараа мэргэшүүлэхээс гадна бусад улс орнууд ч тэднээс суралцах боломжийг бий болгох үүднээс Турк Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Бүгд Найрамдах Турк Улстай туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй