Шууд Chart

Бразил улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

2024-01-13 15:47:51

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристиан Варгаст Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Элчин сайд С.Золжаргал Монгол, Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөдөө аж ахуй, уул уурхай, иргэний нисэхийн салбарт өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Элчин сайд Кристиан Варгас Элчин сайд С.Золжаргалд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, амжилт хүсээд хоёр улсын харилцааг бэхжүүлэх ажил үйлст нь бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг илэрхийлэв.


Бразил улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй