Шууд Chart

Дэд сайд Г.Амартүвшин Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд түвшний XIX уулзалтад оролцов

2024-01-23 13:28:26

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-ий Дээд түвшний XIX уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, 52 өндөр түвшний төлөөлөгчид хуран цугласан Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь олон улсын тулгамдсан асуудлаар баримталж буй байр суурь, ашиг сонирхлоо хамтран хамгаалахад чиглэсэн хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны нэгэн механизм юм. ЭҮНХ нь 1961 онд 25 гишүүнтэй байгуулагдсан бол эдүгээ дэлхийн 120 улсыг эгнээндээ гишүүнээр нэгтгээд байгаа бөгөөд ЭҮНХ-ий гишүүн орнууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёрыг, дэлхийн нийт хүн амын 55 хувийг бүрдүүлдэг.


Дэд сайд Г.Амартүвшин Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд түвшний XIX уулзалтад оролцов  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй