Шууд Chart

“Наньжин-2014”-д С.Ангирмаа VIII байрт шалгарав

2014-08-19 13:49:23

“Наньжин-2014” залуучуудын II наадмын охидын 10 метрийн урт бууны дасгалд өрсөлдсөн манай тамирчин С.Ангирмаа VIII байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. 10 метрийн урт бууны дасгалд 20 тамирчин өрсөлдсөнөөс найман тамирчин шигшээ буудлагад шалгараад байсан юм.

С.Ангирмаа 411.9 оноогоор 7-р байраар шалгарч, шигшээд тааруухан буудаж, наймдугаар байр эзлэлээ. Энэ дасгалд Швейцарь, Сингапур, Германы тамирчин медальт байрт шалгарлаа. Буудлагын шинэчилсэн дүрмээр шигшээд шалгарсан найман тамирчин 10 сум тавьсны дараа хамгийн бага оноотой нь хасагдах дүрэмтэй. Ангирмаа сүүлийн буудлагаа 8,9 дээр онож, нийлбэр дүнгээр 80.1 авснаар наймдугаар байрт шалгарлаа. Залуучуудын наадамд өрсөлдөж байгаа Монголын таван тамирчнаас гурав нь тэмцээнээ дуусгаж, жүдогийн Хулан VII, буудлагын С.Ангирмаа VIII байрт шалгарлаа. Буудлагын төрөлд зургаан багц медалийн эзэд тодрох бөгөөд эхний гурван дасгалын дараагаар алтан медалийг Украин, Польш, Швейцарь улсаас, мөнгөн медалийг БНСУ, Сингапур, ОХУ-аас, хүрэл медалийг БНСУ, Франц, Германаас нэг нэг тамирчин хүртээд байна. “Наньжин-2014” залуучуудын II наадмын хоёр өдрийн дараах байдлаар 43 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас БНХАУ дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл, нийт 10 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ (4+1+3), Унгар (4+0+2), АНУ (2+1+1), Тайвань (2+1+1) улсууд удаалж байна.

 

 
 

“Наньжин-2014”-д С.Ангирмаа VIII байрт шалгарав  
Үзсэн: 1864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2014-08-19 15:23
Mash muu oroltsoj baina mongoliin sportiin ireidui burheg boljee

Бидэнтэй нэгдээрэй