Шууд Chart

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзав

2024-01-26 15:26:48

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэв.

Элчин сайд Ким Жун Гү үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллаж байсанд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гү-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

 


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзав  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй