Шууд Chart

Эмэнд хордсон хүүхдүүдийн зарим нь эмнэлгээс гарчээ

2014-08-19 14:26:28

Фенобарбитал эмэнд хордсон 16 нярайн дөрөв нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхээр боллоо. Энэ сарын 8, 9-нд “Монос эх нялхас” эмийн сангаас “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар өгч олон нярай эмэнд хордсон тухай бид мэдээлж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус эмийг тархины хүчилтөрөгчийн дутагдалтай, нярайн шарлалтын үед хүүхдэд уулга гэж зөвлөсөн байдаг. Тиймээс энэ эмийг заалтаар, зөв тунгаар хэрэглэвэл аюулгүй гэдгийг эмч нар хэлж байна. Түүнчлэн хордлогын эхэн үед хүнд шинж тэмдэг илрээгүй учраас, цаашид хүүхдүүдийн биеийн байдалд нөлөөлөхгүй гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа 12 нярай эмнэлгээс гарч, гадуур хяналтанд орохоор болсон байна. Харин үлдсэн хүүхдийн биеийн байдлын талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.

Эмэнд хордсон хүүхдүүдийн зарим нь эмнэлгээс гарчээ   
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй