Шууд Chart

Цус өгөх нь бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм

2024-01-30 13:42:39

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт Сар шинийн баяртай холбоотойгоор цусны нөөц багасдаг.

Иймээс иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриалж байна.


 

Цус өгөх нь ямар ач холбогдолтой вэ 

Та цусаа өгч байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг.

Биеийн жингээс хамаарч нэг кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно. 

Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна.

Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж, 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ. 

Цусаа бэлэглэх нь бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм.

Цус бэлэглэсний дараа шингэн зүйл ахиу ууснаар 48 цагийн дотор таны цусны эзлэхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг сөрөг нөлөө байдаггүй.

Цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо идэвхжинэ.

Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. 


Цус өгөх нь бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм   
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй