Шууд Chart

"Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023"-ын үр дүнг танилцуулав

2024-01-31 11:00:05

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилга, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг танилцуулах уулзалт энэ сарын 29-ний өдөр танилцууллаа.

Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХЯ-ын сайд Х.Булгантуяа, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д. Баярболд, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцож, үг хэлсэн.

Энэхүү судалгаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3281 сурагчийг хоёр бүлэг 15 модулийн дагуу үндэсний болон хот хөдөөгийн суурьшлаар төлөөлөх хэмжээний түүвэр бүхий анхны судалгаа бөгөөд НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан “Боловсролын орчин дахь Хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгаа”-ны танилцуулга илтгэлийг тавилаа.

Судалгааны хүрээнд өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлын талаарх цогц мэдээллийг цуглуулж, бодлого, хөтөлбөрийн үр дүнг хэмжин, дараах зорилтуудыг тавьсан байна. Үүнд:

-Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох;
-Хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой асуудлаар тоон мэдээллийг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээллийн баазыг бүрдүүлэх;
-Тогтвортой хөгжлийн холбогдох үзүүлэлтүүдийн үр дүнг тооцон гаргах;
-Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шийдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох зэрэг юм.

Уг судалгааны үр дүнг үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар болон олон улсын байгууллага, хүүхдийн асуудлаар үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагууд бодлого, хөтөлбөр тодорхойлохдоо суурь мэдээлэл болгон ашиглахын зэрэгцээ эрдэмтэн судлаачдад гүнзгийрүүлсэн судалгаа, шинжилгээний ажлын чухал эх үүсвэр болох аж. 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023"-ын үр дүнг танилцуулав  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй