Шууд Chart

"Монголын хөрөнгийн бирж" ХК хувьцаагаа нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

2024-02-01 12:20:59

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Арилжааны системийн сайжруулалт -63.7%

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%

  • Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1% 

  • Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5%.

Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.1 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1,487,111,980 төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна. 

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байгаа болно.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Монголын хөрөнгийн бирж" ХК хувьцаагаа нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй