
Монголын эдийн засгийн чуулган - “ Бүсийн хөгжил” 2 дугаар сарын 1,2-ны өдөр Улаанбаатар хотод болж байна. Форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм.
Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж 6 бүсэд хуваажээ. Ингээд “Хойд бүсийн хөгжил”-ийг Орхон, Булган Хөвсгөл аймагт тулгуурлан хөгжүүлэх ба эрдэмтэд, нутгийн иргэдийн санал, судлаачдын гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулалт хийгдсэн ба танилцуулгыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ.
Хойд бүсийн Тэргүүлэх чиглэл:
- Орхон аймаг - Хүнд аж үйлдвэрийн цогцолбор
- Ухаалаг хөдөө аж ахуй - Булган
- Хөвсгөл аймаг - Аялал жуулчлалын бүс
- Орхон аймаг - Хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх Тэргүүлэх чиглэл барьж ажиллана.
Эх сурвалж: БОАЖЯ
Хойд бүсийн хөгжлийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хийнэ | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.