
Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна.
Шалгалтад хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Мөн илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Түүнчлэн үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн. Иймд иргэдийг стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхааруулж байна. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж үйлчлүүлэхийг зөвлөлөө.
НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
Хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.