Шууд Chart

ЗТХЯ: Долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно

2024-02-09 08:08:34

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан өчигдөр /2024.02.08/ боллоо. Туулай жилд зам, тээврийн салбар түүхэндээ анх удаа 75 хувийн өсөлт үзүүлсэн.

Ирж буй модон луу жилдээ энэ амжилтаа илүүү ахиулж,  бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүллээ.

Төмөр замын салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж. Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.

Авто замын салбарт , долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж: ЗТХЯ


ЗТХЯ: Долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй