Шууд Chart

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

2024-02-09 11:05:00

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо. 
 
Нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг, хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс буюу өнөөдрөөс 
 
М:2 "Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай",
 
М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль”,
 
Ч:6 "Толгойт–10-р хороолол",
 
Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”, Ч:23 "Чингэлтэй/Зүрх Уул/-Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв",
 
Ч:33 "Шадивлан-7 буудал-Сансарын тойрог",
 
Ч:70 "ТЭЦ 3 - Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр",
 
Х:1 "Санзайн эцэс-Их Тамир-Зунжин худалдааны төв-7 буудал",
 
Х:2 "Шарга морьт-Зунжин худалдааны төв-7 буудал",
 
Х:6 "Өлзийт хороолол– Яармагийн 3-р буудал", Х:7 "Туул тосгон–Биокомбинат–Яармагийн 3-р буудал",
 
Х:9 "Био комбинат–Яармагийн 3-р буудал" болгон өөрчилж үйлчилгээг эхлүүлж байна. 
 
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн газар

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-10 01:00
Энэ харин овоо боломжийн чиглэлүүд болсон байна. НТГазрынхан тэгээд л 7 хоног бүр өөрчлөөд байнга толгой эргүүлж төөрүүлээд байхаа одоо ингэсгээд зогсооно уу даа?

Бидэнтэй нэгдээрэй