Шууд Chart

ДГХБО-дын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хуралдаан өндөрлөлөө

2024-02-14 17:53:06

Руанда Улсын Кигали хотноо 2024 оны зургаадугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болов.

Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Австри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар даргалав.

Хуралдааны ерөнхий хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима бага хурлын бэлтгэл ажлын явцыг танилцуулсны зэрэгцээ гишүүн улс, НҮБ-ын системийн болон олон улсын бусад байгууллагын 60 гаруй төлөөлөгч үг хэлж, Кигали хотноо болох бага хурлын ач холбогдол, ДГХБО-ын тогтвортой хөгжилд үзүүлэх хувь нэмрийн талаар санал солилцов.

Хуралдааны үеэр болсон ДГХБО-ын хөгжлийн ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт гишүүн улсуудын төлөөлөгчид идэвхтэй оролцож, төгсгөлийн баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлэв.

ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд болох ба энэ үеэр бага хурлын төгсгөлийн баримт бичгийн албан бус хэлэлцүүлэг үргэлжилнэ.


ДГХБО-дын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хуралдаан өндөрлөлөө   
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй