Шууд Chart

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ

2024-02-15 11:53:56

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Усын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгт Цагаан сарыг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ “Монголын уламжлалт баяр, билгийн тооллын шинэ жил Цагаан сарын баярын чин сэтгэлийн мэндийг Танд дэвшүүлье.

Манай хоёр яам хоорондын хамтын ажиллагаа Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхийн зэрэгцээ олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй ухаант мэргэн луу жил Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай” гэжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ   
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй