Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав

2024-02-18 08:52:29

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.

Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Үүнээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа үүнийг нөхцөлдүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь энэхүү хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд тохиож байгаа түүхэн ойгоор харилцан айлчлалын давтамжийг хадгалж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-18 10:14
ТА НАРЫГ ЭНД ТЭНД УУЛЗАХААР ЮУГ МААНЬ БАС ӨГӨӨД ТУУЖ БАЙГАА БОЛ ГЭЖ БОДОХООР АЙХ ЮМ БАЙНА ШҮҮ.

Бидэнтэй нэгдээрэй