Шууд Chart

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга ОХУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайдтай уулзлаа

2024-02-21 15:22:15

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийн ОХУ дахь айлчлалын гол уулзалт өнөөдөр тус улсын Үйлдвэр худалдааны яаманд боллоо.

Хоёр орны дэд сайд Б.Уянга, Михайл Юрин нар уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр, тэр тундаа тэсрэх бодисын түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийн талаар ярилцав.

Уулзалтаар ОХУ-ын талаас тэсрэх бодисын нийлүүлэлтэд ямар нэгэн хориг тавигдахгүй гэдгийг илэрхийлсэн ба цаашдаа хангамжийг тогтвортой байлгах, эрчимжүүлэх талаарх саналуудыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Аж үйлдвэрийн салбар хуралдааны үеэр хэлэлцэхээр тохиролцлоо гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 


УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга ОХУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайдтай уулзлаа  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй