Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баянхонгор аймгийн нөхцөл байдал хүндэрсэн сумдууд болох Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баянлиг, Баянговь суманд ажиллалаа.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллаж, алба хаагчдад цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр Барилга Инженерийн Цэргийн Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан тус ангийн хээрийн байрлалтай танилцан хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллав | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.