Шууд Chart

Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна

2024-02-22 16:39:43

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүссэнээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна  
Үзсэн: 3098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй