Шууд Chart

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бизнесийн эрх зүйн орчин сайжирна

2024-02-27 11:11:48

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ хуулийн төслийг эхний байдлаар боловсруулж, нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо болон бусад яамд, Монголын хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгээр жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн бус хөрөнгө оруулалт, үүсгэн байгуулагчдын хурал, компанийн нөөц хөрөнгөтэй холбоотой зохицуулалт, ногдол ашиг хуваарилах шийдвэр, хугацааны талаар санал солилцов.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам


Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бизнесийн эрх зүйн орчин сайжирна  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй