Шууд Chart

"Амгалан" дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг хэзээ засварлаж дуусах нь тодорхойгүй байна

2024-02-28 12:45:06

"Амгалан" дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, тус станцаас дулаан цахилгаанаа авдаг айл өрх, албан байгууллагуудын дулаан болон халуун ус тасалдаад байна.

Энэ талаар Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс тодруулахад оператор н.Доржханд "Амгалангийн станцад гэмтэл гарсан засварлаж байна. Хэзээ дуусах нь тодорхойгүй байна" гэсэн хариулт өглөө.

Мөн энэ талаар "Амгалан" дулааны цахилгаан станцын ээлжийн инженертэй холбогдоход гэмтэл гарсан, мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн хариултыг бидэнд өглөө.  


"Амгалан" дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг хэзээ засварлаж дуусах нь тодорхойгүй байна   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б [127.0.0.xxx] 2024-02-28 17:21
Чадваргүй ажилтнууд байгаа юм уу хорлогчид байгаа юм уу

Бидэнтэй нэгдээрэй