Шууд Chart

Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлжээ

2024-02-28 13:16:07

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Зарим сав баглаатай бараа бүтээгдэхүүн дээр тухайн үйлдвэрийн лабораторийн бичиг баримтыг үндэслэж хилээр нэвтрүүлэх журам байсныг шинэчилжээ.

Шаардлагатай тохиолдолд хил дээрх лабораториор дахин шинжилж олон улсын стандартад нийцсэн эсэхийг нягталж байна.

Хүчин чадал, лабораторийн боломжоо үндэслэн тухайн боомтоор ямар хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхээ шийдэж байгаа юм байна.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван ингэж ярилаа.

Одоогийн байдлаар 28 боомт ажиллаж байгаагаас хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжтой 8 боомт ажиллаж байна. 


Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлжээ   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй