Шууд Chart

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана

2024-02-28 15:37:00

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана.

Засгийн газрын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр болж, энэ ажлыг Улаанбаатар хот хариуцаж байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлд үндэслэх юм.

Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км, газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ингэж ярилаа.

Метро барьж байгуулснаар нийтийн тээврээс гадна худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааны орон зай бий болж ажлын байр нэмэгдэн, газар доорх хот хөгжих боломж бүрдэх юм. 


Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй