Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталж, сангийн хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
· Хилийн чанадаас эх орондоо эргэн суурьших Монгол Улсын иргэдэд чиглэсэн Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг судлан хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан болов | ||
Үзсэн: 1568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.