Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. ИБУИНХУ-ын сонгуулийн байгууллагаас туршлага судалж, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уламжиллаа. Элчин сайд Фиона Блайт саналыг бүрэн дэмжиж, идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүний тухай товч танилцуулж, хоёр улсын сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцсон юм.
Эх сурвалж: СЕХ
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайттай уулзлаа | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.