Шууд Chart

Хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаа хурдацтай хөгжиж байна

2024-03-01 12:08:52

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Санхүүгийн зохицуулах хороо тус улсын Үндэсний банктай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж үзэглэлээ.

Ингэснээр хоёр улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой, бүрэн бүтэн байдлыг хангах, салбарын оролцогч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бүс нутгийн санхүүгийн интеграцчиллыг харилцан уялдаатай хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Мөн хоёр улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, тэр дундаа финтек компаниудыг бодлогоор дэмжих, хил дамнасан санхүүгийн мэдээлэл солилцох, газар дээрх санхүүгийн хяналт шалгалт хийхэд харилцан туслалцах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаар болж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ингэж ярилаа.


Хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаа хурдацтай хөгжиж байна  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй