Шууд Chart

Унгар улс "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг дэмжихээ илэрхийллээ

2024-03-07 09:25:25

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улс дахь албан айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа.

Уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв.

Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Энэ үеэр Сангийн сайд тус төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд өглөө.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсацыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно.

Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ гэж Сангийн яамнаас мэдээллээ. 


Унгар улс "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг дэмжихээ илэрхийллээ  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй