Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцжээ

2024-03-09 11:58:36

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Франц Улсын нийслэл Парис хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан “2024 онд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй юу? Эрх мэдлийн асуудал” сэдэвт олон улсын бага хуралд Парис хотын Засаг дарга хатагтай Анн Идалгогийн урилгаар оролцлоо.

Тэрбээр уг арга хэмжээний “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоог хангах чиглэл дээр Монгол Улсын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.

Тус бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч асан Мишель Башелет, Бразил Улсын Ерөнхийлөгч асан Дильма Руссеф, Парис хотын Засаг дарга Анн Идалго, Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбади зэрэг манлайлагч эмэгтэй улс төрчид, хүний эрхийн төлөөх тэмцэгчид, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын 600 орчим төлөөлөгчид оролцлоо.

 

 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцжээ  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-11 23:23
Gadaad yvaad bdg.Bolj bga ajil bnuu.Mash olon irgen SO giin hil deerees butsaj ed munge.setgel sanaagaar hohirch bn.Ulaan Uudiin konsul chin MGL huniug nohoinoos dord uzej bn.Helj yrij.ajillaj bga uom bnuu.neg shavar barimal shig avgai haragdaad bh uom.Ard tumnii tulee ajlaa hiigeech.

Бидэнтэй нэгдээрэй