Шууд Chart

Ирэх оны төсвийн орлого эрсдэл өндөр байж болзошгүй

2024-03-09 15:57:46

Ирэх оны төсвийн орлого дэд бүтэц, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамааран эрсдэл өндөр байж болзошгүй. 

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн парламентын отгон чуулган ирэх 7 хоногт ажлаа эхэлнэ.

Хаврын ээлжит чуулганаар хууль тогтоолын 40 гаруй төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Үүн дотор хаврын чуулганаар хэлэлцэж батлах хуулийн заалттай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл багтаж байна.

Төсвийн хуульд зааснаар Эдийн засаг, хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн таамаглалд үндэслэн боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх юм.

Ирэх оны төсвийн орлогыг хэрхэн төсөөлж байгаа талаар УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяраас тодрууллаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоогоо хийж, энэ сарын 15-ны дотор Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байна. Энэ үеэр олон нийтэд мэдээлэх юм. 


Ирэх оны төсвийн орлого эрсдэл өндөр байж болзошгүй  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй