Шууд Chart

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай төсөв санхүүгийн бодлогыг оновчтой уялдуулах шаардлагатай

2024-03-12 13:28:46

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай төсөв санхүүгийн бодлогыг оновчтой уялдуулах шаардлагатай гэж үзэж байна.

Засгийн газар энэ оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж байна.

Урьдчилсан байдлаар хангайн бүсийн тэргүүлэх чиглэл нь төрөлжсөн аялал жуулчлал, баруун бүсийн тэргүүлэх чиглэл нь баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, хойд бүсийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан байхаар төлөвлөж байна.

Мөн төвийн бүсийн тэргүүлэх чиглэл эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал, зүүн бүсийн тэргүүлэх чиглэл боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал, харин говийн бүсийн тэргүүлэх чиглэлийг уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл гэж тодорхойлжээ.

Төслөө эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Ингэснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөх, шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх боломж бүрдэх юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг төсөв санхүүгийн бодлоготой зөв оновчтой уялдуулах нь илүү үр дүнд хүргэнэ гэж УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр үзэж байна.


Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай төсөв санхүүгийн бодлогыг оновчтой уялдуулах шаардлагатай   
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй