Шууд Chart

Цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

2024-03-12 14:03:01

Энэ онд цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Боловсролын салбарт нэг сурагчид ногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах гэсэн дөрвөн түвшинд ангилж 910 мянгаас нэг сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан. Энэ жил шинэ аргачлалын дагуу 1-12 дугаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая хүртэлх төгрөг болгон нэмсэн.

Мөн хүүхэд хамгааллын зардалд 4.5 тэрбум, сургалтын хэрэглэгдэхүүнд 23.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Батцэцэг ингэж ярилаа.  


Цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28.5 тэрбум төгрөг төсөвлөжээ  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй